18-64 насны
иргэдийн идэвхтэй хөдөлгөөний ДЭМБ зөвлөмж
18-64 насны
насанд хүрэгчид нь өдөр тутмын чөлөөт цагаа идэвхитэй хөдөлгөөн хийж өнгөрөөх
хэрэгтэй. Үүнд нь: алхах, бүжиглэх,цэцэг тарих, ууланд авирах, сэлэх, дугуй
унах зэрэг орохоос гадна гэрийн эзэгтэй нар иог, фитнесс, гэрийн өдөр тутмын ажил зэрэг нь
орно. Идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутам гэр бүлийн хамт болон олон нийтийг
хамран хийвэл илүү үр дүнтэй байх болно.
Үүний үр дүнд амьсгал зүрх судасны
үйл ажиллагааг дэмжээд зогсохгүй булчингийн болон үе мөчний уян хатан чанарыг
хангаж, халдварт бус өвчний эрсдлийг бууруулна.
·
18-64
насны хүмүүс долоо хоног дунд идэвхтэй хөдөлгөөнийг 150 минут хйих, эсвэл өндөр
идэвхтэй хөдөлгөөнийг хамгийн багадаа 75 минут хийх шаардлагатай. Мөн өндөр идэвхтэй
болон дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөнүүдийг тэнцвэртэй хослуулж хийж болно.
·
1 удаагийн дасгал хөдөлгөөн нь ойролцоогоор 10 минут
үргэлжилнэ.
·
Нэмэлтээр дунд идэвхтэй хөдөлгөөнийг долоо хоногт 300
минут, өндөр идэвхитэй хөдөлгөөнийг 150 минут хийх боломжтой. Мөн адил өндөр идэвхтэй болон дунд зэргийн идэвхтэй
хөдөлгөөнүүдийг тэнцвэртэй хослуулж хийж болно.
·
Долоо хоногт хоёр
юмуу түүнээс дээш удаа булчин амрааж бэхжүүлэх дасгалыг хийх шаардлагатай.
·
Дунд идэвхтэй хөдөлгөөнд өдөр тутам хийдэг хөдөлгөөнүүд
орно.
·
Өндөр идэвхтэй хөдөлгөөнд тусгай фитнесс зааланд хийгддэг
дасгалууд орно.
·
Булчин амраах дасгалын хамгийн энгийн нь амьсгалын дасгал
юм.
Усантүрүү ӨЭМТ
эмч:Г.Нарангэрэл
No comments:
Post a Comment