Хэзээ яаралтай ирж үзүүлэх
Хэрэв хүүхэд:
- Уушгины хатгалгаа, цусан суулгалт, халууралт(хэрэв халуун намжихгүй бол), Нүд буюу Амны хүндрэлтэй улаанбурхан хүүхдийг 2 хоногийн дотор давтан үзүүлнэ.
- Ужиг суулгалт, чихний цочмог халдвар, чихний архаг халдвар, хоолой-залгиурын өвчин, хооллолтын бэрхшээл, өөр ямар нэг өвчин, хэрэв сайжрахгүй бол хүүхдийг 5 хоногийн дотор давтан үзүүлнэ
- Хавсарсан хүндрэлгүй хүнд тураалтай(эх хүүхдийн дэвтрийн ард талын жин насны хүснэгтийн -3 доош тэмдэглүүлсэн) бол 7 хоногийн дотор давтан үзүүлнэ
- Цус багадалттай бол 14 хоногийн дотор давтан үзүүлнэ.
- Тураал (насанд тохирсон жин бага), цагаан хорхойтох, рахит(Д амин дэмин дутал) бол 30 хоногийн дотор үзүүлнэ.
No comments:
Post a Comment