Эцэг
эхчүүдийн анхааралд
Томуу, томуу төст
өвчнөөр өвчилсөн хүүхдэд:
1.
миксагрипп, калдаур, миксафлю, тералю гэх мэт ханиад
намдаадаг эмүүд нь парацетамол агуулсан тул эцэг эхчүүд халуурсан хүүхэддээ
дээрхи эмүүдийг хэрэглэж байхдаа нэмж парацетамолыг дангаар нь уулгах, шулуун
гэдсээр лаа хэргэлэж болохгүй.
2.
Парацетамолыг 38,5 хэм буюу түүнээс өндөр халуурахад
10-15мг/кг жинд бодож 6-8 цагын зайтай өгнө. Халуун буурангуут хэрэглэхийг
зогсооно.
3.
Мөн ибуфрофенийг 5-10мг/кг тунгаар 6-8 цагийн зайтай өгч
болно
4.
Анхаар: халууралтын үед аспирин хэрэглэж огт болохгүй.
Ханиалга намдаах
цэр ховхолох эм хэрэглэх тухай
1.
Хөхүүл хүүхдэд цэр
ховхолох эмийг шөнө өгч болохгүй
2.
Захын болон ТМС дарангуйлж ханиалгыг дардаг кодейн,
морфин, либексин гэх мэт эмийг хүүхдэд хэрэглэхгүй.
3.
Хөхүүл хүүхэд хуурай ханиалгаад байх үед хөхүүлэх тоог
олшруулах, шингэн юм сайн уулгах
No comments:
Post a Comment