1. Өрөөсөн гар, хөл, нүүрний тал хэсэг саажих, мэдээгүй болох.
2. Хэл орооцолдох, үг хэлж чадахгүй болох, өөр хүний хэлж байгааг ойлгохгүй болох.
3. Зогсож, эсвэл алхаж чадахгүй болох, тэнцвэрээ олоход төвөгтэй болж бие ганхах.
4. Өрөөсөн нүд юм харахгүй болох, юмс 2 болж харагдах, эсвэл тал, хагас харагдах.
5. Толгой хүчтэй өвдөх.
Харвалт үүсгэх эрсдэлт хүчин зүйл:
- Удамшил, өндөр нас
- Артерийн даралт ихсэлт
- Тамхи татах
- Чихрийн шижин
- Зүрх судасны өвчин
- Бөөрний өвчин
- Цусан дахь холестерол ихсэх
- Агаарын даралтын хэлбэлзэл, агаарын хэмийн хэт өөрчлөлт
- Урьд нь тархины харвалт өгч байсан тархинд түр зуур цусан хангамж дутагдах, зүрхний өвчтэй байх
- Сэтгэл зүйн дарамт
- Архи хэтрүүлэн хэрэглэх
- Эмийн зохисгүй хэрэглээ
- Жин ихтэй, тарган
- Хөдөлгөөн багатай
- Өөх тос, давс, чихэр их хэрэглэдэг
- Мансуурах бодис хэрэглэдэг
- Ажлын ачаалал ихтэй байх
Урьдчилан сэргийлэлт:
Амьдралын
зөв хэвшил бол энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол нөхцөл юм. Цусны
даралт ихсэлт, чихрийн шижин, тамхи татах, таргалалт, жирэмслэлтийн
эсрэг бэлдмэлүүд, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, халдварууд,
архидалт, газарзүйн байрлал, цаг агаарын нөхцөл байдлууд нь энэ өвчин
үүсэх шалтгаан болдог учраас энэ бүгдэд өртөхгүй байх хэрэгтэй.
No comments:
Post a Comment