Monday, May 20, 2013

А вируст гепатит өвчнөөс сэргийлэх зөвлөмж

А вируст гепатит өвчнөөс сэргийлэх зөвлөмж

1.    А вируст гепатитын эсрэг вакцинд хамрагдах.
2.    Халуурах, ядарч сульдах, хоолонд дургүй болох, огих, бөөлжих, гэдсээр өвдөх, шээс өтгөрөх, нүдний салст шарлах зэрэг  вируст гепатит өвчний шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай эмчид хандах.
3.    Хөрс, ус, хүнс, орчны эд зүйлсийг бохирдуулахгүйн тулд ил задгай бие засахгүй байх, орчноо цэвэрлэх, ариутгаж халдваргүйжүүлэх, шавьж мэрэгчийг устгах.
4.    Хүн бүр хоол идэх, хоол бэлтгэхийн өмнө, бие зассаны дараа гараа угааж хэвших,
5.    Усыг буцалгаж уух, бохирдсон эд зүйлсийг буцалгах, ууранд жигнэх.
6.    Гудамж талбай, ил задгай  баталгаагүй газраас болон гар дээрээс хүнсний зүйл  авахгүй, худалдахгүй байх.
7.    Төв суурин газар, хүүхэд, хүнс, ус хангамжийн үйлчилгээний байгууллагад ариун цэврийг сахих.
8.    Усны эх булгийг хамгаалах, ус түгээх машин, худаг, савыг цэвэрлэх, ариутгах, усны хэрэглээг нэмэгдүүлэх, хангамж, хүртээмжийг сайжруулах.
9.     Орон нутгийн захиргаа, хүүхэд, хүнс, ус хангамж, хатуу шингэн хог хаягдал цэвэрлэх, зөөж тээвэрлэх үйлчилгээ эрхлэгч байгууллага, эмнэлэг, эмийн сан, хэвлэл мэдээлэл, хангамжийн зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарч ажиллах.
10.    Вируст гепатит өвчин, түүнээс сэргийлэх талаарх мэдээлэл сурталчилгааг бүх сувгаар өргөжүүлж түгээх,  олон нийтийн анхаарлыг хандуулах.
11.    Ариутгалын бодис, вакцин, эм, оношлуур, цэвэрлэгээний бодис, материал, орчны болон байгууллагын ариун цэвэрт шаардагдах төсөв хөрөнгөөр хангах.

No comments:

Post a Comment