Thursday, September 5, 2013

Гэдэсний халдвараас сэргийлье 




Гэдэсний халдварыг үүсгэгч нян нь хоол боловсруулах замаар /амаар/хүний биед орж улмаар өтгөн, шингэн, ялгадасаар гадаад орчинд ялгаран гарч бохир гар, хоол хүнс, ялаа, шавьж, хулгана, ус, хөрс, эд юмсаар дамжин эрүүл хүнд халдварладаг.

Гэдэсний халдвараас сэргийлэхийн тулд :
  • Хүн бүрийн хувийн ариун цэврийг чанд сахин гараа зөв угаах, хумсны ариун цэвэр сахих, хоол унд бэлтгэхийн өмнө, хоол унд идэж уухын өмнө, хүүхэд багачуудын өтгөн шингэнийг цэвэрлэсний дараа , бие зассаны дараа , бохирдсон тухай бүрт /мөнгөн тэмдэгт төгрөг барих г.м/
  • Ус хадгалах савыг тогтмол таглаатай байлгаж , ундны усыг 1-2 хоногоос илүү хугацаагаар хадгалахгүй байх ,савыг бүрэн суллаж угааж цэвэрлэсний усаа шинээр авч байх
  • Түүхий болон буцалгаагүй усыг уухгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг зөв хадгалах: Түргэн муудаж гэмтэх хиам, өндөг, торт, сүү, тараг, цөцгий бусад хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг баталгаатай газраас хугацааг харан худалдан авч, зөв хадгалах /хөргөгчид/ тортыг задалснаас хойш 2 цагаас илүүгүй хугацаанд хэрэглэж дуусгах
  • Жимс ногоог сайн цэвэлэж угааж хэрэглэх
  • Аяга таваг, халбага сэрээ болон хоолны бусад сав хэрэгслэлийг зөв ашиглаж халдваргүйтэл тогтмол хийнэ .
  • Энгийн бие засах газар, бохир усны нүхийг ариун цэврийн шаардлага хангасан хэмжээнд барьж байгуулан зөв ашиглаж, халдваргүйтэл тогтмол хийх.
  • Гэр хорооллын айл өрх бүр гар угаах, энгийн угаалтууртай болох.
  • Хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх.
  • Хүн бүр гэртээ оронгуут гадны гутлаа тайлж гэрийн тавчик,/ шаахай/ хэрэглэж хэвших.
  • Ялаа,ахуйн шавьж ,хулгана зэргийг заавар зөвлөмжийн дагуу энгийн аргаар буюу мэрэгжлийн байгууллагын туслалцаатай бүрэн устгаж байх.
  • Гэр, орон байрны эд юмс, бие засах газарт халдваргүйжүүлэх уусмалыг өрхийн эмчийн заавраар тогтмол хэрэглэж хэвших.
Эдгээр энгийн хялбар аргуудыг амьдрал ахуйдаа бүрэн хэрэгжүүлбэл гэдэсний халдварт өвчнөөр өвчлөхгүй, халдварыг бусдад тараахгүй байж чадна .

No comments:

Post a Comment