Sunday, October 6, 2013





Оюутан та эрүүл байх хэрэгтэй 

Хүн төрөлхтний  эрүүл насжих,  нийгэм хамт олон, гэр бүл дотроо идэвхтэй амьдрахын үндэс суурь нь насан туршдаа эрүүл  байх явдал юм. Эрүүл урт наслах нь зөвхөн  настан төдийгүй аз жаргалтай урт наслахыг хүсдэг хүн бүрийн хүсэл мөрөөдөл  юм.

Оюутнууд та бүхэн эрдмийн их мөр хөөж  шинэ хамт олон, нийгмийн харилцаанд  орж эхлэх энэ мөчид  эцэг, эх асран хүмүүжүүлэгчдийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг учраас өөрийн эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмагаас аливаа өвчин  эмгэгт өртөх нь түгээмэл байдаг.


Хамгийн  гол нь   оюутан та өөрөө эрүүл байхын үндэс болсон эрүүл мэндийн цогц  мэдлэг,  туршлага,  дадлыг эрэлхийлэн  олж түүнийгээ  эзэмшиж,  амьдралдаа  хэрэгжүүлж чадсанаар та эрүүл бие бялдартай иргэн  байж, орчин үеийн хөгжил дэвшилтэй мөр зэрэгцэн алхах ирээдүйн  өндөр мэдлэг чадвартай мэргэжилтэн болно гэдгийг мартаж болохгүй.

Иймд оюутан  та  бүхэн  эрүүл зан үйлийгтөлөвшүүлэхийн тулд  хорт зуршлыг хэрэглэхгүй байх, эрүүл хооллох, элдэв бухимдлаас сэргийлэх, 7 хоногт 3 буюу түүнээс дээш удаа 30 минутаас багагүй хугацаагаар идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, осол гэмтэл, эрсдлээс сэргийлэх, ажил амралтын  дэглэмийг чанд сахих гээд хамгийн наад захын амьдралын эрүүл хэв маягийг хэвшүүлэх шаардлагатай юм.


Түүнчлэн  эрүүл залуу байхын үндэс нь өөдрөг сэтгэлтэй байх, биеийн жингээ тогтмол байлгах, оюуны  дасгал - номтой  нөхөрлөх,  нийгэм,  хамт олны   харилцаанд  идэвхтэй оролцох, бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэх явдал ч чухал   байр суурийг эзэлдэг.



Эрдэм, боловсролын их үйлсийн зэрэгцээ, оюутан та эрүүл зан үйлийг төлөвшүүлэн амьдрал ахуйдаа хэвшүүлээрэй

УСАНТҮРҮҮ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

No comments:

Post a Comment