Thursday, May 30, 2013

Хүүхдийг ахуйн  гэмтлээс сэргийлье 


Эцэг эх, асран хамгаалагчийн болгоомжгүй байдал, халуун улайссан зуух пийшин индүү, цахилгаан зуух,  халуун ус, галаар тоглох  гэх мэт олон шалтгааны улмаас  болж хүүхэд түлэгдэх нь олонтоо байдаг. Иймд:
·               Хүүхдийг халуун зуух пийшин, цахилгаан зуух, халуун тогооноос хол байлга.
·               Индүүгээ хэрэглэсний дараа салгасан эсэхээ сайтар шалга. Хүүхдээс хол гар хүрэхгүй, дээрээс унахгүй газар тавь.
·         Буцалсан ус, тос, халуун хоол, халуун савтай хүнсний зүйлүүдийг хүүхэд хүрэхээргүй газар байрлуул. Ялангуяа манайханы  их хэрэглэдэг цахилгаан тогооноос хүүхдийг хол байлга.
·           Бага насны хүүхэд таггүй том савтай ус руу толгойгоороо унах, муу усны цооног худагт унах зэрэг аюулд өртдөг тул онгорхой нүх сүвийг бөглөх, анхааралтай байх.
·         Хутга, хайч, сахлын хутга, шөвөг зүү, алх сүх гэх мэт хурц үзүүртэй, иртэй зүйлүүдээс хүүхдээ хамгаал. Мөн хадаастай мод хагархай шил ч хүүхдийг гэмтээж болно.
·               Хөргөгч зэрэг битүү зүйлд орохоос сэргийлэх
·               Гэр орондоо бензин болон бусад шатах тослох материалуудыг бүү хадгал
·               Хялбар гал гаргах асаагуур, шүдэнзийг хол, нууж тавих
·               Хийн зуухны хаалтыг сайтар хаах
·               Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, гэрт нь цоожилж болохгүй
·               Гэр орон байрны цонхыг хүүхэд амар хялбар онгойлгох боломжгүй болгох, толгой багтахааргүй хаалт хийх
·               Хүүхдийн гар болон толгойг хаалганд хавчуулахаас сэргийлэх

No comments:

Post a Comment