Tuesday, June 18, 2013

Томуугийн A(H7N9) вирусын халдвараас сэргийлье


2013 оны 4 дүгээр сарын 5-ны байдлаар БНХАУ-ын зүүн мужууд, тухайлбал, Шанхай хот, Жиангсу, Анхуй, Жежианг мужид томуугийн A(H7N9) вирусээр сэдээгдсэн хүний өвчлөлийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь нас барсан байна. Өвчтөнд халуурах, ханиах шинж тэмдэг илэрч, хатгаагаар хүндэрч амь нас эрсдэх явдал өндөр байна. Эдгээр хүмүүс бүгд тахиа, шувуутай харьцаж байсан өгүүлэмжтэй байна.
           Иймээс уг халдвараас сэргийлэх, сонор сэрэмжтэй байхыг ард иргэддээ зөвлөж байна. Үүнд:
  1. Онцын шаардлагагүй бол шувууны томуу гарч байгаа улс оронд аялал, жуулчлалаар явахгүй байх,түр хойшлуулах,
  2. Хэрэв өвчлөл гарч байгаа улс оронд зайлшгүй аялах болвол амьд амьтны зах, дэлгүүрээр орохгүй, тахиа, шувуу, гахайны фермээр зочлохгүй, амьд шувуу, амьтан худалдан авахгүй байх,
  3. Гараа бохирдсон тохиолдол бүрт сайтар савандаж угаах,
  4. Шувуу, гахайн гаралтай бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулж сайтар буцалгаж хэрэглэх, эрүүл ахуйн шаардлага хангасан газраас худалдаж авах,
  5. Үхсэн шувуу, тахиа, амьтны сэг зэмтэй харьцахгүй байх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагад мэдээлэх,
  6. Шувууд олноор цугласан гол мөрөн, булаг шандны усыг буцалгалгүй ахуйн болон ундны зориултаар хэрэглэхгүй байх,
  7. Yхсэн буюу сул дорой шувуу, тахиа, гахайнд ойртохгүй байх, хүүхдэд энэ талаар онгой анхааруулах, шувуу, тахиа, гахай үхсэн тохиолдолд сум, дүүргийн засаг захиргаа, мэргэжлийн хяналтын газар, мал, хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэх,
  8. Биеийн эсргүүцлийг сайжруулах, аминдэмээр /витамин С, чацаргана, аарц/ баялаг хоол, хүнс хэрэглэх,
  9. Гэр орондоо чийгтэй цэвэрлэгээ хийж, 2 цаг тутамд агааржуулалт хийх,
  10. Хэрэв томуугийн шинж тэмдэг илрэх, халуурах, ханиах, амьгалахад бэрхшээлтэй болох шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандах.

No comments:

Post a Comment