Халдварт шар өвчнөөс сэргийлье.
Вирус гепатит А –с урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн амьдрал ахуйн зөв дадал хэвшил чухал. Халдварт шар өвчин нь вирусээр үүсгэгддэг элгийг гэмтээдэг цочмог халдварт өвчин юм.Одоогоор элэгний үрэвсэл үүсгэдэг 9 төрлийн вирус тогтоогдоод байна.Манай оронд А.В.С.Е.Д вирусууд зонхилон тохилдож байгаагаас А вируст шар нь нийт халдварт шарын дотор 75%- 80% -г эзэлдэг.
Халдварт шарын эх уурхай:
Вируст
гепатитын шарлалтай болон шарлалтгүй балархай хэлбэрийн өвчтэй хүмүүс .
Халдвар дамжих
зам
:
Халдварт
шар А нь бохир гарын шар өвчин гэж нэрлэгддэг бөгөөд өтгөн – мөр –амаар буюу өвчтөний өтгөн
шингэнээр бохирдсон ус, хөрс, эд юмс ,бохир гар , хоол хүнсээр дамжин
амаар орж ходоод гэдэс улмаар цус болон
элэгний эд эст хүрч гэмтээдэг байна.
Нууц хугацаа : 15-50 хоног хүртэл үргэлжилдэг.
Халдварт шараас
урьдчилан сэргийлэх нь
-Гараа угаах хэрэгтэй.
Гарыг
хэдийд угаах вэ ?
-Хоол
идэх, хийх, аягалахын өмнө
-Ариун
цэврийн өрөөнд орсны дараа
-Цэвэрлэгээ
хийсний дараа
-Өвчтэй
хүн асарны дараа
-Ханиаж найтаасны дараа
-Ажил,
хичээлээс тарж ирээд
-Бохирлогдсон
гэж үзэх тохиолдол бүрийн дараа угааж хэвших
Мөн өдөр тутамдаа :
-Жимс
ногоог угааж хэрэглэж занших
-Ундны
усыг баталгаатай , эх булгаас авах
үүнд
; усыг хадгалж , зөөж байгаа савыг байнга цэвэрлэж байх
-Усыг
заавал буцалгаж уух
-Ил
задгай бие засахгүй байх, муу усны цооногийг зориулалтаар нь ашиглах , ил
задгай асгаж орчныг бохирдуулахгүй байх
-
Гэр хороололд зориулалтын угаалтуурыг гэртээ байрлуулах !!!
-
Хүүхдийг багаас нь зөв дадал хэвшилд сургах хэрэгтэй юм.
No comments:
Post a Comment