ИРГЭД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН
АНХААРАЛД
2013.04.25
Эрүүл мэндийн тусламж
үйлчилгээний хүлээгдэл, чирэгдлийг багасгах зорилгоор Эрүүл мэндийн сайдын 186
дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 452 дугаар захирамж, Нийслэлийн Эрүүл
мэндийн газрын даргын 129 дүгээр тушаал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн
нэгдлийн даргын 2013 оны 04 сарын 25-ны өдрийн 100 тоот тушаал, Усантүрүү
өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2013 оны 04 сарын 28-ны өдрийн 35 тоот тушаалаар
иргэд үйлчлүүлэгч нарт нарийн мэргэжлийн эмч нарын цагийн товлолыг 2013 оны 04
сарын 26-ны өдрөөс эхлэн өрхийн эрүүл мэндийн төв өгөх үйлчилгээ нэвтэрч байна.
Үүнд:
1.Өрхийн эрүүл мэндийн
төв нь 9 цаг 40 минутаас хойшхи бүх боломжит 10 цагийг олгоно.
2. Лабораторийн
шинжилгээнд өдөр бүр 2, ажлын 5 хоногт
10 хүнийг илгээнэ.
3. Эрүүл мэндийн
даатгалтай болон цахим карттай иргэнд ажлын 5 хоногийн боломжит цагийг олгож
болно.
4. Эрүүл мэндийн
даатгалгүй иргэнд шаардлагатай бол тухайн өдрийн боломжит цагийг өгч болох ба
шаардлагагүй бол цаг олгохгүй болохыг анхааруулж байна.
Иймээс иргэд үйлчлүүлэгч та бүхэн дараах
зүйлийг анхаарч бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Үүнд:
1. Өрхийн эмчид хандахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлсэн
байх шаардлагатай байна.
1.1 Эрүүл мэндийн даатгалын дэвтэр / тухайн оны төлбөрөө төлж баталгаажуулсан байх/
1.2 Эмчлүүлэгчийн карт
1.3 Иргэний үнэмлэх
1.4 Эмнэлгийн тусламж үйлчилгээний цахим карт /ногоон, цэнхэр/
2.
Өрхийн
эрүүл мэндийн төвийн цахим бүртгэлд бүртгүүлж цахим карт авсан байна.
АНХААРАЛ ТАВЬСАНД
БАЯРЛАЛАА
No comments:
Post a Comment