Friday, June 28, 2013



Стресс гэж юу вэ?
Стресс гэдэг нь хувь хүний дайчилж болох хувийн болон нийгмийн нөөцөөс давлаа, хэтэрлээ гэдгийг ухамсарлах мэдрэмж эсвэл нөхцөл юм. Гэхдээ стресс нь заавал сөрөг үзэгдэл байх албагүй. Учир нь зарим стресс нь хүнийг хөгжүүлж, амжилттай ажиллахад нь нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл та түүнийг хэрхэн хүлээж авч байгаагаас шалтгаалдаг.
Стрессийн ангилал

Стрессийг бие махбодид үзүүлж буй буй нөлөөллийнх байдлаар:
а. Физиологийн
б. Сэтгэлзүйн
в. Мэдээллийн стресс гэж 3 ангилдаг.

СТРЕСС ТАЙЛАХ 6 АРГА

1. Орчноо солих 
2-3 минутын турш анхаарлаа ажлаасаа өөр зүйлд төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь өөрийн харах дуртай нэг зургаа ширээн дээрээ тавиад түүнийгээ тогтуун харж болно. Хэрвээ гадаа болон дотор халуун байгаа бол хүйтэн усаар хүзүү болон чихээ  арчиж болно. Чихэнд маш олон тооны хялгасан судас, биологийн идэвхит цэгүүд байдаг. Сэрүүн орчин стрессийг хурдан тайлдаг байна. Учир нь сэрүүн агаар серотонин нэртэй тайвшруулах үүрэгтэй гормоныг ялгаруулдаг. 

2. Нэгэн хэмийн хөдөлгөөн 
Түгшиж сэтгэл нь тавгүйтсэн хүн хөлөө хөдөлгөх, нааш цааш холхих, хуруугаараа ширээ бөмбөрдөх зэргийг аяндаа хийж эхэлдэг. Гэтэл ийм нэг хэмнэлтэй хөдөлгөөн нь тайвшруулах нөлөөтэй байдаг аж. Ийм хөдөлгөөн хийхэд дэргэдэх хүн чинь дургүйцэж байгаа бол нэг тарни дотроо уншиж болох юм. Үр дүн нь шууд мэдрэгдэнэ. Бидний багадаа тоглодог байсан савлуур нэг хэмнэлийн тод жишээ юм.

3. Хоёр зээрдээ ашигла
Сэтгэл сааа тавгүйтсэн, стресст орсон үед гадаа явган явах нь хэцүү байдлаас гарах маш сайн арга болдог. Гол нь яаралгүйгээр тайван алхах хэрэгтэй. Алхах үед ачаалал, анхаарал нь аяндаа булчинд шилжиж толгой тархи таагүй бодлоосоо салж эхэлдэг.

4. Чихний иллэг
Чихний дэлбээг нар зөв эргүүлэн иллэг хийнэ. Зөөлөн, өөрт тааламжтай байхуйц хурд, даралтаар иллэг хийнэ. Нэг удаад 3-5 минут, өдөрт хэдэн ч удаа хийж болно. Гэхдээ энэ иллэг нь бие махбодийг суллан тайвшруулах сайн нөлөөтэй тул хэт ойр ойрхон давтамжтай хийгээд байвал хэт тайвширч нойрмоглож магадгүйг анхаарна уу? Ажлаа бас орхигдуулж болохгүй шүү дээ манайхаан.

5. Хурууны мэдрэлийг цочроох 
Стресст орсон үед цагаан будаатай уутанд гараа дүрж, хуруугаараа будааг имрэх нь маш сайн нөлөө үзүүлдэг. Учир нь энэ үед будаа нь хуруу, гарын мэдрэлийн төгсгөлийг сэргээж өгдөг. Хятадууд төмөр бөмбөлөг алган дээрээ өнхрүүлж явдгийн учир нь энэ ажээ

6. Зөв амьсгалах 
Стресст орох үед амьсгалын хэмнэл алдагдаж, улмаар хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Иймээс тун энгийн дараах дасгалыг хийгээд сурахад илүүдэхгүй. Нуруу цэх, бие сул, сандлынхаа түшлэгийг налж болно. Нүдээ аниад гүнзгий амьсгаа аваад аажуухан гаргана. Амьсгалаа авч байхдаа өөрийгөө маш их эрч хүчээр цэнэглэгдэж байна гэж төсөөлөөд гаргаж байхдаа бүрэн тайвширч байна гэж бодох хэрэгтэй 10 удаа давтахад л хангалттай.

7. Эцэст нь хэлэхэд инээмсэглэ 
Нэг минут үнэн сэтгэлээсээ инээх нь алдагдсан энергийг нөхөх тал дээр 45 минутын гимнастиктай адил нөлөөтэй гэж эрдэмтэд тогтоосон байна. 

No comments:

Post a Comment